Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газраас 2020-2021 оны хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан энэ хичээлийн жилийн зорилго, зорилтыг танилцуулах, бэлтгэл ажлыг хангах, түүнтэй холбоотой дүрэм, журмын хэрэгжилтийг зохион байгуулах арга зүйн зөвлөмжийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтнуудад зориулсан сургалт, семинарыг өнөөдөр /2020.08.21/ зохион байгуулж байна. 2020-2021 оны хичээлийн жилд Ховд аймгийн боловсролын салбар нь Хүүхдийн сурах үйлийг дэмжиж сурлагын хоцрогдолгүй сургахад бүх талын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, тэдний хөгжил төлөвшил, сурлагын амжилт, чанарыг сайжруулах, багшийг мэргэжлээрээ тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлж ажиллана гэсэн зорилгыг дэвшүүлжээ. Энэхүү зорилгыг хангах чиглэлээр 9 зорилтыг дэвшүүлэн ажиллана.