“Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлье” цахим сургалт болж байна



“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн санхүүжилтээр Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “ИТХ-Залуучуудын оролцоо-Эерэг хандлага” төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн  хүрээнд аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газартай хамтран “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт цахим сургалт зохион байгуулсан юм. Сургалтын үйл ажиллагаа нь "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль" энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаатай холбогдуулан уг хуулийн хэрэгжилтийг хангах нэгдсэн ойлголттой болох, холбогдох албан тушаалтнуудыг мэргэжил, арга зүйгээр хангах, орон нутгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах, зөрчлийг бууруулах, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэж байгаагаараа онцлогтой.



Сургалтад Ховд аймгийн 17 сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, Засаг даргын Тамгын газрын Эрхзүйн ажилтан болон Олон нийтийн цагдаа, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн нийт 80 орчим хүн оролцож байгаа юм. 



ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ