ГХБХБГ-ын хамт олон “Стандарттай Ховд аймаг” хөтөлбөрт нэгджээ



“Стандарттай Ховд аймаг” хөтөлбөрийн хүрээнд  төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 стандартыг  аймгийн ГХБХБГ-ын үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр боллоо. 
Энэ хүрээнд ГХБХБГ-ын дарга, холбогдох мэргэжилтнүүд “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.  
Энэхүү стандартыг нэвтрүүлэхдээ удирдлагын баг болон мэргэжилтэн, алба хаагчдыг чадавхжуулах, хувь хүний хөгжлийг дэмжих сургалт зохион байгуулна.
Мөн олон улсын стандарт нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх, алба хаагчдын гэр бүл рүү чиглэсэн “Хариуцлагатай аав ээж” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх болон бусад холбогдох сургалт, хөгжлийн чиглэлээр хамтран ажиллана гэж Ховд аймгийн ГХБХБГ-аас мэдээллээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ