Монгол улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 9.1.2-д заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг бичиж, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээний дүнг нэгтгэн гаргалаа. Хяналтад авсан бодлого, зорилт, арга хэмжээнүүдийн 2019 оны жилийн эцсийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үр дүнгийн үнэлгээ хийхдээ Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг баримтлан ажиллажээ.
Хяналт-шинжилгээ, үнэлгээг аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасаг, албан байгууллага, сумдаас ирүүлсэн тайлан, Засгийн газрын гишүүнээс аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт, эдийн засаг, нийгмийн үзүүлэлт, ил тод байдал, аймгийн шилэн дансны хөтлөлт, 2019 оны статистикийн эмхтгэл болон явцын хяналт-шинжилгээ, үнэлгээнд үндэслэн тавьсан зорилтод хүрсэн эсэхэд үнэлгээ хийж дүгнэлт гаргасан байна.
Журмын дагуу тайлангийн үнэлгээг:
1. Засгийн газрын гишүүнээс аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн хэрэгжилтэд хийсэн ХШҮ-ний тайлан
2. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн тайлан
3. Байгууллагын ил тод байдлын үнэлгээний тайлан
4. Аймгийн 2019 оны Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн тайлан
5. Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын хэрэгжилт
6. Аймгийн ИТХ-ын болон ИТХТ-ийн тогтоолоор баталсан дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан
7. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан
8. Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны үйл ажиллагааны тайлан
9. “Ховд-2019 Засаг даргын үйл ажиллагааны тайлан” сэтгүүл зэрэг бүлэг тус бүрээр товчоолон, дүгнэлт хийж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн хамт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газарт хүргүүллээ гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.