Тэжээвэр нохой, муурыг бүртгэн гэрчилгээжүүлэх, пайз дугаар олгох ажлыг хөдөөгийн сумдад зохион байгуулж байна




Ховд аймгийн ард иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Мал эмнэлгийн газар, Хот тохижилтын газар хамтран Жаргалант сумын айл өрх, ААН, байгууллагын тэжээвэр нохой, муурыг бүртгэн гэрчилгээжүүлэх, пайз дугаар олгох, мал эмнэлгийн үйлчилгээнд хамруулах ажил зохион байгуулж байна. Энэхүү ажлыг мөн л хөдөөгийн сумдад үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн. Тэгвэл одоогийн байдлаар Эрдэнэбүрэн, Манхан, Зэрэг, Цэцэг сумын холбогдох байгууллагууд тэжээвэр нохой, муурыг бүртгэн гэрчилгээжүүлэх, пайз дугаар олгох ажлаа эхлүүлжээ. Үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас тодрууллаа.

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ