Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эмэгтэйчүүд-гэр бүлийн сэтгэл зүйн боловсролын төв хамтран ахмад настны сэтгэл зүй, оюуны дархлааг дэмжих, өөртөө итгэх итгэл, амьдралын идэвхийг дээшлүүлэхэд чиглэсэн оношилгоонд суурилсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилгоор "Ахмад настны гэрээр зочилж сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ"-г 10 дугаар сарын 16-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулж байна. Энэ хугацаанд Жаргалант сумын 12 багийн 200 орчим ахмад настанд сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөр төлөвлөсөн аж. Үүнээс одоогийн байдлаар мэргэжлийн сэтгэл зүйч, холбогдох мэргэжилтнүүдийн төлөөлөл 50 гаруй ахмад настны гэрээр зочилж, сэтгэл зүйн зөвлөгөө өгчээ. Ахмад настанд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлснээр тэдэнд тулгамдаж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ахиц гарна гэж зохион байгуулагчид хэлж байна. Мөн ахмад настны сэтгэл зүйн гутрал, түгшүүр, зовинолыг шийдвэрлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлж буйгаараа давуу талтай гэв.< Огноо: 10/25/2019 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2736 Мэдээ таалагдсан: