Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын дөрвөн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болов



Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А\289 дүгээр тушаалын дагуу Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын  хөгжлийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөгжил политехник коллеж  хамтран  “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг төв халуун усны урд талбайд зохион байгууллаа. Энэ үеэр  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2019 онд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн танилцуулга  хийсэн. Мөн ажил хайгч иргэдийг  бүртгэх,  зуучлах,  ажлын байрны захиалга авах, нийгмийн  халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт  үйлчилгээний  талаар зөвлөгөө өгөх зэрэг хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн чиглэлээр  10 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлэв.

ВИДЕО:





Харин Нийгмийн даатгалын  хэлтсээс  салбарын хууль тогтоомж, тэтгэврийн өөрчлөлт, шинэчлэлтийн талаар зөвлөгөө мэдээлэл хийсэн.



Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд хамгааллыг сайжруулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх  чиглэлээр иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөв. Түүнчлэн  Хөгжил политехник коллежийн хамт олон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, сургалтын байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, суралцагчдын хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн  худалдаа зохион байгуулах зэрэг  үйл ажиллагаа өрнүүллээ. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ