Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийг "Аж ахуйн нэгж, байгууллага дотоод хяналтаа сайжруулъя" уриан дор тэмдэглэв



Ховд аймгийн МХГ нь Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтны өдрийг  "Аж ахуйн нэгж, байгууллага дотоод хяналтаа сайжруулъя"  уриан дор энэ  оны 06 сарын 03-07-нд  тэмдэглэн  өнгөрүүлэх төлөвлөгөө гаргажээ.  Тус төлөвлөгөөний дагуу  “Дотоод хяналтаа сажруулъя” сэдэвт нэгдсэн сургалт  зохион байгуулав. Сургалтад Ховд аймагт  үйл ажиллагаа явуулж байгаа 40 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 58 ажилтан хамрагдлаа. Энэ үеэр байгууллагын  хяналт шалгалтад ашиглаж байгаа багаж хэрэгсэл,  хугацаа дууссан бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж, олны хүртээл болгов. Мөн  байгууллагын дотоод хяналт  хэрэгжүүлэх тухай зөвлөмжийг  боршур хэлбэрээр тараан ажиллалаа.


Сургалтад оролцогчдын мэдлэгийг бататгах зорилгоор  “АХА” тэмцээн зохион байгууллаа. Танин мэдэхүйн "АХА" тэмцээний тэргүүн байрт Н.Насанжаргал /Шунхлай ШТС/, дэд байрт  Ц.Ганчимэг /Хөрс ШТС\, гуравдугаар байрт  Ц.Цэцэгсүрэн /БОЭТ/  тус тус шалгарсан байна.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ