“Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”-өөс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр “Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх, зөвлөгөө өгөх, аргазүй” сэдэвт сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүний дагуу Ховд аймгийн ЭМГ-тай хамтран “Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх, зөвлөгөө өгөх арга зүй” сэдэвт сургалтыг зургаадугаар сарын 04-ний өдрөөс эхлэн гурван хоногийн хугацаанд зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан гэсэн 5 аймгийн 50 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар оролцож, сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх, зөвлөгөө өгөх чиглэлээр мэргэжил арга зүй, ур чадвараа дээшлүүлж байна. ВИДЕО: Огноо: 6/6/2019 Төрөл: Эрүүл мэнд Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1841 Мэдээ таалагдсан: