Залуучуудын гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ




Ховд аймгийн залуучууд та бүхнийг өөрсдийн бизнес санаагаа уралдуулан шилдэгийн шилдгээр шалгарч  гарааны бизнесийнхээ санхүүжилтийг авах боломж бий болж байна. Дээрх арга хэмжээ нь залуусын гарааны бизнесийг эхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх, гарааны бизнес эрхлэгч залууст бизнесээ өргөжүүлэх мэдлэг мэдээлэл өгч, оролцоог нэмэгдүүлэх зорилготой.
Оролцогчдыг бүртгэх: 
2017.03.02-2017.03.13 хүртэл бүртгэнэ.
Тавигдах шаардлага:
• Монгол улсын иргэн Ховд аймгийн оршин суугч
• 15-34 насны залуучууд
• Хувь хүн болон багаараа оролцож болно. /Баг бол 5 хүртэл  гишүүнтэй байх/
Шалгаруулалт:
1. Бизнес санаагаа цахимаар бүртгүүлсэн залуучуудаас шилдэг 50-г шалгаруулна.
2. Шилдэг 50 оролцогчдыг 03 дугаар сарын 17-аас 19-ны өдрүүдэд сургалтанд хамруулж, шилдгийн шилдэг нэг гарааны бизнесийг шалгаруулна.
  Амжилттай оролцсон нэг гарааны бизнест:
• 10,000,000 /Арван сая төгрөг/ -ийн санхүүжилтийг олгоно

Бүртгэлийн асуултууд болон арга хэмжээний талаарх асуулт, мэдээлэл, санал хүсэлтийг 
• +976-80002662 гэсэн дугаарт 24 цагаар хүлээн авна
• 89699008

Шалгаруулалтад гол анхаарах зүйлс

• Шийдэх гэж байгаа асуудлын талаар сайн ойлголт мэдлэгтэй байх
• Шинэ, уламжлалт бус, өмөрмөц санаа гаргасан байх
• Баг, гишүүдийн итгэл, үнэмшил, мэдлэг чадвар, хүсэл эрмэлзэл

Дараах FACEBOOK хаягаар орж бүртгүүлнэ үү.
https://www.facebook.com/khovd.hhug/

ХОВД АЙМГИЙН ХӨДӨЛМӨР ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ