УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ сарын 2-оос эхлэн тойрогтоо ажиллаж 2017 онд хийж хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааныхаа ажлын тайлангаа танилцуулан иргэдийн санал бодлыг сонслоо. УИХ-ын гишүүн Пүрэвдоржийн хувьд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, Хуульзүйн байнгын хорооны гишүүн, Өргөдлийн байнгын хорооны гишүүн, Монгол-Израйлын парламентийн бүлгэмийн дарга, Монгол Мексикийн парламентийн бүлгэмийн дарга зэрэг албыг хашиж байна. Өнгөрсөн 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болсонтой холбогдуулан тойрогтоо хэд хэдэн удаа ажилласанаа тэрээр иргэдтэй уулзах үеэрээ онцоллоо. Тэрээр ажлын тайлангаа ажил үүрэг, төрийн бодлого, хүмүүн харилцаа, хөрөнгө оруулалт гэсэн үндсэн 4 хэсэгт хуваан танилцуулав.
Өнгөрсөн онд Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Казиногийн тухай хуулийн төсөл, Арбитрийн тухай, Багшийн хөгжлийг дэмжих тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, 2018 оны төсвийн тухай багц хуулийн ажлын хэсэгт орж ажилласан байна. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан 2018 оны төсвийн тухай хуулийг боловсронгуй болгох ажлын хэсэгт орж ажилласны үр дүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, О.Батнасан нартай хамтран аймагтаа багагүй хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэгийг тусгуулж чадсан төдийгүй орон нутгийнхаа хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын улстөржихгүйгээр, 2 гишүүнтэйгаа хамтран ажиллаж байгаагаа онцлов. Тэрээр өнгөрсөн 2017 онд тойрогтоо нийт 16 удаа ажиллахдаа 3300 гаруй иргэдтэй уулзан ажилласан байна.
ВИДЕО:
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖИЙН 2016-2018 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН