"Эх орончдын өдөр", МАН-ын 97 жилийн ойн баярыг тохиолдуулан Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

Image may contain: 2 people, people standing and outdoor

1921 оны энэ өдөр жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчид МАН-ыг байгуулж байсан түүхтэй. Тэр цагаас хойш 97 жил оршин тогтносон Монголын ууган нам бол МАН юм. Тиймээс МАН-ын төрсөн өдөр Эх орончдын өдөр"-ийг жил бүрийн 3-р сарын 1-нд уламжлал болгон тэмдэглэх болсноор багагүй хугацааг үдэж байна. Ховд аймгийн МАН-ын хороо, Жаргалант сумын МАН-ын хорооноос "Эх орончдын өдөр"-ийг тусгай хөтөлбөрийн дагуу тэмдэглэн өнгөрүүлж байна. Өөрөөр хэлбэл МАН-ын 97 жилийн ойн баярыг тохиолдуулан аймаг, сумын МАН-ын хорооны дарга тэргүүлэгчид намын гишүүд Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ  Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн МАН-ын хорооны дэд дарга  Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд болон МАН-ын гишүүд, дэмжигчид, ард иргэд оролцов. 

ВИДЕО:






Image may contain: 9 people, people standing and outdoor

Image may contain: 1 person, standing and outdoor

Image may contain: 9 people, people standing and outdoor

Image may contain: 9 people, people smiling, people standing and outdoor
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ