УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баярт оролцов


Баруун бүсийн тулгуур төв олон vндэстэн, ястны өлгий нутаг Ховд аймаг бол Монгол улсын 21 аймгаас ялгарах өв соёлтой, олон үндэстэн угсаатны түүхэн уламжлал, аж амьдрал, байгаль, цаг уур, газар нутгийн хувьд нэлээд онцлогтой аймаг юм. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд Баруун Монголын угсаатны онцлогийг хадгалах, олон үндэстэн, ястны ахуйн соёл, зан заншил, уламжлал, унаган байгаль, нүүдэлчин ахуйг түшиглэн өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор "Мөнгөлөг шагшуурга" наадмыг 2 жилд нэг удаа зохион байгуулж байна.  Энэ жилийн хувьд “Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд “Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баярыг 02-р сарын 24-25 ны өдрүүдэд хатан Хар ус нуурын хөвөөнөө "Төмөрт" хэмээх газар амжилттай зохион байгууллаа. Цас мөсний баярын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хүрэлцэн ирж оролцлоо. Тэрээр хэлсэн үгэндээ Хар ус нуурын Цагаан голын аралд өвөлжиж байсан малчдын санаачлагаар эхлүүлсэн уг наадам 2013 оноос хойш аймаг, бүсийн хэмжээний томоохон наадам болон өргөжсөн нь тухайн үед ажиллаж байсан аймаг орон нутгийн удирдлагуудын санал санаачлага байсан гэдгийг онцоллоо.



ВИДЕО:


“Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баярт Ховд аймгийн 17 сум, аж ахуйн нэгж, албан байгууллагуудаас нийт 15 мянга орчим иргэд хөдөлмөрчид оролцож, сум бүрийн онцлог, 13 үндэстэн угсаатны хувцас, эдлэл хэрэглэл, мал аж ахуйн салбарын соёлын өвийг харуулсан баярын жагсаал хийж, спортын төрлүүдээр өрсөлдлөө.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ