Аймгийн МАН-ын 38-р бага хурлаас намын хороогоо 139 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгууллаа



2018 оны 03-р сарын 11 ний өдөр эхэлсэн МАН-ын 38-р бага хурал 2 өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөлөө. Тус хурлаар аймгийн МАН-ын хороо, Хяналтын хороог шинэчлэн байгуулсан байна. Өөрөөр хэлбэл аймгийн МАН-ын хорооны 139 мандатын төлөө 162 төлөөлөгч  өрсөлдсөн ба УИХ-ын гишүүн, МАН-ын бага хурлын гишүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нар гээд 27 хүн квотоор, хөдөөгийн 15 сум тус бүрээс 4, Булган сумаас 7, Жаргалант сумын ИТХын дарга, Засаг дарга болон 12 багийн үүр тус бүрээс 3, МАН-ын хорооны дэргэдэх ТББ-ын төлөөлөл 8 нийтдээ 139 хүн аймгийн МАН-ын хорооны гишүүнээр сонгогдож Хяналтын хороог  9 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсан байна. Шинэчлэн байгуулагдсан аймгийн МАН-ын хорооны анхдугаар хурал аймгийн ХДТ-т үргэлжлэн хуралдаж байна. Энэ хурлаас намын дарга, намын дэд дарга, Тэргүүлэгчдээ сонгоно.  


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ