“Эх орончдын өдөр”, МАН-ын 97 ойг тохиолдуулан Жаргалант сумын 12 багаас МАН-ын "Шилдэг гишүүд"-ийг шалгаруулан шагнав



"Эх орончдын өдөр", МАН-ын 97 жилийн ойг тохиолдуулан Ховд аймгийн МАН-ын хороо, Жаргалант сумын МАН-ын хороо хамтран намын үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн нэр бүхий хүмүүсийг "Намын шилдэг гишүүн"-ээр шалгаруулан шагнаж урамшууллаа.



Тухайлбал, Жаргалант сумын Алагтолгой багаас Д.Хархүү, Баатархайрхан багаас Д.Дарьсүрэн, Бичигт багаас Я.Бал, Бугат багаас Б.Бямбаа, Буянт багаас З.Саранцэцэг, Магсаржав багаас Д.Олдох, Хайрхан багаас Ш.Энхтүвшин, Жаргалан багаас Ч.Сэргэлэн, Цамбагарав багаас Т.Рийнаа, Наран багаас Ц.Норов, Рашаант багаас Д.Хуатбек, Тахилт багаас Ч.Болормаа нарыг МАН-ын шилдэг гишүүдээр шалгаруулан Эх орончдын өдөр, МАН-ын 97 жилийн ойн баярын хурлын үеэр Ховд аймгийн МАН-ын хорооны дэд дарга болон тэргүүлэгчид  шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ.







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ