
"Ховд аймгийн 1997 оны төгсөгчдийн холбоо"-ны нэрэмжит
"ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ-VIII" олимпиадыг өнөөдөр /2026.04.18/ амжилттай зохион байгууллаа.
Төгсөгчдийн хандив, дэмжлэгтэйгээр Математик, Англи хэл, Физикийн хичээлээр 10-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан ээлжит олимпиадын дүнг гаргаж шилдгүүдийг шалгаруулан шагнаж урамшуулав.
Энэ жилийн хувьд Ховд аймгийн ерөнхий боловсролын 13 сургуулийн X-XII ангийн 500 орчим сурагч 54 багц медалийн төлөө мэдлэг оюунаа сорин өрсөлдсөнөөс:
Англи хэлний хичээлийн олимпиадад:
Аравдугаар ангиас Жаргалант сумын зургаадугаар сургуулийн сурагч Ө.Мөнх-оргил,
Арваннэгдүгээр ангиас Жаргалант сумын гуравдугаар сургуулийн сурагч Ц.Эрдэнэзаяа
Арванхоёрдугаар ангиас Цаст-алтай сургуулийн сурагч Д.Уугансарнай нар нэгдүгээр байр,
Физикийн хичээлийн олимпиадад:
Аравдугаар ангиас-Цаст-алтай сургуулийн сурагч Б.Азбаяр,
Арваннэгдүгээр ангиас Прогресс сургуулийн сурагч С.Банзрагч
Арванхоёрдугаар ангиас Цаст-алтай сургуулийн сурагч У.Энхсаруул нар нэгдүгээр байр,
Математикийн хичээлийн олимпиадад:
Аравдугаар ангиас Прорресс сургуулийн сурагч С.Төгсжаргал
Арваннэгдүгээр ангиас Цаст-алтай сургуулийн сурагч Б.Мөнгөнзаяа
Арванхоёрдугаар ангиас Прогресс сургуулийн сурагч Г.Өсөх-ирээдүй нар нэгдүгээр байр эзэллээ.

Хичээл, анги тус бүрд хоёрдугаар байранд хоёр, гуравдугаар байранд гурван сурагчийг шалгаруулж шагнахаас гадна сурагчдаа амжилттай бэлтгэн оролцуулсан багш нарыг мөн урамшууллаа.

Мэргэжлийн хичээлийн бусад олимпиадуудаас чансаа, шагналын сан өндөртэй учраас оролцох сурагчдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна.
Мөн сурагчдын суралцах, өөрийгөө хөгжүүлэхэд оюуны чухал хөрөнгө оруулалт болж байгааг оролцогчид онцолж байлаа.


