"Ховд аймгийн 1997 оны төгсөгчдийн холбоо"-ны нэрэмжит "ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ" олимпиад эхэллээ

May be an image of one or more people, people studying and text

Ховдын ирээдүй болсон хүүхэд багачуудад үндэсний хэл, бичгээрээ бахархах төлөвшил олгох, математикт дур сонирхолтой, оюун ухаан, мэдлэг боловсролоо хөгжүүлэх чин эрмэлзэлтэй сурагчдыг тодруулж, алдаршуулах зорилгоор "9779 клуб" буюу 1997 оны аравдугаар анги төгсөгчид "ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ" нэрэмжит олимпиадыг анх 2017 онд зохион байгуулсан. 

May be an image of studying

Төгсөгчдийн хандив, дэмжлэгтэйгээр Математик, Англи хэл, Физикийн хичээлээр 10-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг ээлжит олимпиад өнөөдөр /2026.04.18/ эхэллээ.

May be an image of one or more people, people studying and text

Мэргэжлийн хичээлийн бусад олимпиадуудаас чансаа, шагналын сан өндөртэй учраас оролцох сурагчдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдсээр байна. 

May be an image of one or more people and people studying

Энэ жилийн хувьд Ховд аймгийн ерөнхий боловсролын 13 сургуулийн X-XII ангийн 500 орчим сурагч оролцож 54 багц медалийн төлөө мэдлэг оюунаа сорин өрсөлдөж байна. Олимпиадын дүнг энэ орой гаргаж шилдэг сурагчдыг шалгаруулна.

May be an image of studying

May be an image of studying

May be an image of one or more people and text

May be a graphic of map and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ