Ахмад дайчин Б.Шилэг гуайд хүндэтгэл үзүүлжээ

May be an image of 2 people

1947-1949 онд болсон Баруун хилийн тулгаралтад өөрийн биеэр оролцож, эх орон, газар нутгаа халуун амь бүлээн цусаараа хамгаалан тэмцэж баатарлаг гавьяа байгуулсан дайчдын нэг бол Алтай сумын харьяат, ахмад дайчин Б.Шилэг гуай юм. Тэрбээр энэ жил 100 насыг зооглож буй. 

May be an image of 3 people and text

Эх орны тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг залуу хойчдоо байнга ярьж зөвлөж, сургаалаа хайрлаж байдаг ахмад дайчин, сайхан буурайд аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Морхын Амарсанаа өчигдөр /2025.03.20/ гэрт нь очиж хүндэтгэл үзүүлж эрүүл энхийг хүслээ.

May be an image of 2 people and text

Ажлын хэсэгт аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг, Цэргийн штабын орон нутгийн хамгаалалтын бэлтгэл, сургалтын офицер, хошууч Д.Тамир нарын албаны төлөөлөл багтан ажиллав гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

May be an image of 5 people and text


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ