АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ховд аймагт ажиллаж байна

May be an image of 10 people, flag, the Oval Office, office and text

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган ажлын хэсгийн хамтаар Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр хөдөө орон нутгийн томилолтоо өнөөдрөөс /2025.3.18/ эхлэн Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгаас эхэлж байгаа бөгөөд энэ сарын 20-ныг хүртэл манай аймагт ажиллах аж.

Элчин сайдыг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Засаг дарга М.Амарсанаа, албаны бусад төлөөллийн хамтаар хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

No photo description available.

Ховд аймаг нь АНУ-ын муж, хот, олон улсын байгууллагуудтай олон талаар хамтран ажилладаг. Тухайлбал, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй, Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлсэн BEST хөтөлбөр болон АНУ-ын элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг Access хөтөлбөрийг өнгөрсөн хугацаанд амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлсэн.

May be an image of 3 people and text

Онцолбол, BEST хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 600 гаруй, хувиараа хөдөлмөр эрхлэгч 1700 гаруй нийт 2400 гаруй иргэн аж ахуйн нэгжийг сургалтад хамруулж, төсөл сонгон шалгаруулалтын дагуу 28.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээл олгон үйл ажиллагааг нь дэмжин шинээр 400 гаруй ажлын байрыг бий болгожээ.

May be an image of 1 person and text

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа:

Ирэх 4 жилд баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхнийг дэмжиж ажиллана. Иймээс 2025 оныг Баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих жил болгон зарлаж, энэ салбарыг дэмжиж, хөгжүүлэхийг зорьж байгаа. Харин боловсролын салбарт хувийн хэвшлийн оролцоотой Англи хэлний төрөлжсөн сургалттай ЕБС-тай болох зорилт дэвшүүлсэн гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо. Энэхүү зорилтуудтай “BEST”, “Access”хөтөлбөрүүд нь уялдаж байгаа учир уг хөтөлбөрүүдийг орон нутагтаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа тухай санал уламжилж, боломжит хэлбэрээр дэмжин хамтран ажиллахыг хүслээ.

No photo description available.

No photo description available.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ