"Хөдөлмөрийн баатар" Д.Цэндсүрэн гуайг хүндэтгэн угтлаа

May be an image of 2 people and text

“Элдэв эрдэнэт”
хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээсэн. 

May be an image of 2 people and text

Үүнээс Байгаль орчны гавьяат ажилтан, Улсын тэргүүний “Үр жимс” хоршооны тэргүүн Д.Цэндсүрэн гуай "Хөдөлмөрийн баатар" цол хүртсэн билээ. Тэрбээр өнөөдөр /2025.03.04/ Ховд нутагтаа хүрэлцэн ирлээ. Шинэхэн хөдөлмөрийн баатрыг Ховд аймгийн удирдлагууд, байгаль орчны салбарын хамт олон, ах дүү, төрөл төрөгсөд нь Нисэх онгоцны буудалд хүндэтгэн угтан авлаа.

May be an image of 2 people and text

Дараагаар нь нь Нутгийн удирдлагын ордны Хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзан байгаль орчны салбар тэр дундаа Ховд аймгийн ногоон байгууламжийг хэрхэн нэмэгдүүлж ирсэн талаар яриа өрнүүлж “Хөдөлмөрийн баатар”-т хүндэтгэл үзүүлэв. 

May be an image of 2 people

Монгол улсын Хөдөлмөрийн баатар Д.Цэндсүрэн гуай ой, жимс жимсгэнийн салбарыг хөгжүүлэхэд хөдөлмөр зүтгэлээ зориулан мод үржүүлгийн газар байгуулж, модны тарьц, суулгац үржүүлэн, ойн зурвас байгуулж, хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилт, хөрсний доройтлыг бууруулах, ойн салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах, салбарын залуу мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулах, эх дэлхийгээ хайрлан хамгаалах их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. 

May be an image of 4 people and text

Энэхүү үйлсээрээ буюу байгаль орчны салбараас төрж буй анхны эмэгтэй "Хөдөлмөрийн баатар" болж байна.

May be an image of 5 people and text

May be an image of 3 people and text

May be an image of 3 people

May be an image of 5 people and text


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ