
Цэцэг сумын Баянгол багийн нутаг
“Ялаатын ихэр” гэх газар нутаглаж буй энэ хот айл бол Бямбын Ганболдынх. Эднийх сар шинийн босгон дээр
“УЛСЫН АВАРГА МАЛЧИН” цол хүртлээ.

Аав ээжийнхээ малч удмыг залгамжилж 20 гаруй жил мал маллаж яваа аваргынх мал сүргээ таван төрөлд нь тэгш дүүрэн өсгөж байна.
1989 оны Могой жил Ганболдын аав Бямба агсан яг энэ буурин дээр “БНМАУ-ын аварга малчин” цол хүртэж байжээ. Тэгвэл 36 жилийн дараа буюу 17-р жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч модон могой жилийн босгон дээр хүү нь аавынхаа амжилтад хүрч төрдөө хөдөлмөрөө үнэлүүллээ.

Аавынхаа бууцанд улаан халзтай гэрийг хоёр дахь удаа барьж
“УЛСЫН АВАРГА МАЛЧИН” болсон Б.Ганболд, Б.Ариунцэцэг нарын шагналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт гардуулж баяр хүргэв.
Мөн аймаг, сум орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.

