Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас 2023 оны шилдгүүдээ шалгаруулав.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, Цахим үндэстэн болох зорилтод үнэтэй хувь нэмэр оруулж баг хамт олноо манлайлан оролцсон шилдэг хэлтсээр Д.Отгонбилэг даргатай ХОВД АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС-ийн хамт олон шалгарчээ.
Ховд аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь аймагтаа цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээр нийт 9800 хүн, хуулийн этгээдэд зөвлөгөө, мэдээллээр ханган үйлчилж, цахим ур чадвар олгох сургалтыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.