Аймгийн Онцгой байдлын газрын хамт олон 2023 оны ажлаа дүгнэлээ

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар нийт бие бүрэлдэхүүн харьяалагдах нутаг дэвсгэртээ буюу баруун бүсийн хэмжээнд гарсан гал түймэр, гамшиг ослын үед эрэн хайх, аврах, гал түймэр унтраах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. 

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Энэ онд нийтдээ 497 хүний амь насыг авран хамгаалж 1210 иргэнийг аюулгүй газар зөөвөрлөн ард иргэд, хуулийн этгээдэд учирч болзошгүй 20 тэрбум орчим төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Онцгой байдлын газрын хамт олон 2023 оны ажлаа 92.8 хувиар үнэлүүлсэн бахдам амжилтаар оноо үдэж байна. 

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Өнөөдөр /2023.12.21/ улиран өнгөрч буй 2023 оны ажлаа дүгнэж “Тайлан хурал”-аа зохион байгуулав. 

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мөн энэ үеэр шилдэг, тэргүүний алба хаагчдаа шалгаруулан шагнаж урамшууллаа.
Хүндэтгэлийн тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Энхбатын Болормаа болон ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Баярсүх нарын албаны төлөөлөл оролцож баяр хүргэн шагнал гардуулав.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ