Аймгийн Засаг дарга Э.Болормаа албаны төлөөллийн хамтаар Жаргалант сумын иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтыг энэ сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулж, өдөрт дөрвөн багийн 300 гаруй нийт 1200-аад иргэдийг хамрууллаа.
Уулзалтаар:
Аймгийн Засаг дарга Э.Болормаа өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав.
Тэрбээр,
-Амьдралын чанар
-Шударга Ёс
-Шинэ сэргэлтийн бодлого гэсэн сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.
Мөн
“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ-ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” буюу 2024 онд хийх ажлаа танилцуулахаас гадна хотын, иргэдийн өмнө тулгамдаж буй, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын саналыг сонсож ажиллав.
Иргэд амьдарч буй багийн хөгжил, сургууль, цэцэрлэгийн орчны тохижилтод анхаарч камержуулалт, гэрэлтүүлгийг сайжруулах, байр, орон сууцны дээвэр, цэвэр бохир ус, дулааны шугам сүлжээг сайжруулах зэрэг ажил хэрэгч олон чухал саналыг гаргаж байлаа.
Жаргалант сумын ИТХ-ын ээлжит хуралдаан удахгүй болно. Тус хурлаар ирэх оны төсвөө хэлэлцэж сум, багийн хэмжээнд хийх ажлаа тодорхойлох юм. Үүнд иргэдээс гарсан зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай ажлыг эрэмбэлэн ирэх оны төсөвт тусган хийж хэрэгжүүлэх чиглэлийг өглөө.
Уулзалтад аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний албан байгууллагуудын дарга, эрхлэгчдээс гадна сумын ИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.
Өнөөдөр /2023.12.14/ хуваарийн дагуу Баатархайрхан, Бичигт, Тахилт, Алагтолгой багийн иргэдтэй уулзсанаар Жаргалант сумын иргэдтэй хийх уулзалт өндөрлөв.