Ажилтан, алба хаагчдынхаа ажиллах боломжийг сайжруулах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар
“ХҮҮХДИЙН ӨРӨӨ”, “ЦАЙНЫ ӨРӨӨ”-г тохижуулж ашиглалтад хүлээн авлаа.
Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн нөөц боломжоо ашиглан хийж хэрэгжүүлсэн энэ ажлын үр дүнд👇
✅Төрийн албан хаагчид хүүхдээ харж хандах хүнгүй гэртээ орхихгүй байж сэтгэл амар ажиллах,
✅Илүү цагаар ажиллаж ажлын бүтээмжээ дээшлүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Мөн аюулгүй орчинд хүүхдийн чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, хөгжүүлэх боломж бүрдүүллээ.
Аймгийн Засаг даргын Тамгын газар 80 гаруй ажилтантай. Судалгаагаар алба хаагчдын 0-16 насны 140 гаруй хүүхэд бий. Үүний 30 гаруй хувь нь бага ангийн буюу 1-5 дугаар ангийн сурагчид байна. Тиймээс тэдний мөн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэн
“ХҮҮХДИЙН ӨРӨӨ”-г тохижуулжээ гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.