Хяналт шалгалтын ажлын хэсэг хуралдлаа

May be an image of 3 people and people studying

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалт, тогтоол шийдвэрийн биелэлтийг хянан шалгах” ажлын хэсэг төлөвлөгөө гарган ажилладаг.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Баянмөнхөөр ахлуулсан тус ажлын хэсэг  2022-2023 оны улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Жаргалант сумын хэмжээнд хийгдсэн 33 ажил, хөдөөгийн бусад 16 суманд хийгдсэн ажлуудын чанар, үр дүнд хөндлөнгийн хяналт шинжилгээ хийн ажиллалаа.
Тус ажлын хэсгийн гишүүд санал дүгнэлтээ хэлэлцэж, хурлаас гарсан дүгнэлт, зөвлөмжийг аймгийн ИТХ-ын зөвлөлийн хурал болон аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, хэлэлцүүлэхээр төлөвлөлөө.

May be an image of 6 people, people studying and text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ