2023-2024 оны хичээлийн жилд Ховд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургууль, төрийн өмчийн 33 цэцэрлэг, хувийн өмчийн зургаан цэцэрлэг үйл ажиллагаа явуулна.
Ерөнхий боловсролын сургуульд 21,923 сурагч суралцана. Үүнээс нэгдүгээр ангид зургаан настай 2062 хүүхэд элсэн суралцахаар сургуулийн алтан босгыг алхан орж байна.
Харин сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 7000 гаруй хүүхэд хамрагдах урьдчилсан мэдээтэй байна.
Аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа Жаргалант сумын 12 жилийн зургаадугаар дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож
МЭНДЧИЛГЭЭ дэвшүүлэв.
Тэрбээр, тус сургуулийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 520.0 гаруй сая төгрөгөөр засварлаж, ашиглалтад оруулснаар багш, сурагчдын сурч, хөгжих орчин нөхцөл тодорхой түвшинд сайжирсныг онцоллоо.
Мөн
"Үдийн хоол" хөтөлбөрийг норм нормативд нийцүүлэн чанартай хэрэгжүүлэхэд нь анхаарч 11.0 сая төгрөг шийдвэрлэснийг дуулгаж нийт эцэг эхчүүд, эрдэмтэн багш нар, сурагчдад амжилт хүслээ.
Жаргалант сумын 12 жилийн зургаадугаар дунд сургууль нь 97 багш ажилтантай. Нийт багш нарын 82 хувь нь мэргэжлийн зэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зөвлөх багш-3, тэргүүлэх зэрэгтэй багш-46, заах аргач багш-18 байна.
Тус сургууль нь энэ хичээлийн жилд 1458 сурагчтай сургалтын үйл ажиллагаа явуулна. Үүнээс нэгдүгээр ангид 143 хүүхэд элсэн оржээ.