Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэдэх Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл хуралдлаа.
Хурлын хүрээнд өнгөрсөн 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажил, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв.
Дэд зөвлөл нь 11 гишүүн байгууллагатайгаар Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилгоор 2022 онд 4 бүлэгт 27 ажил хийж хэрэгжүүлжээ.
Тухайлбал, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж 18 зөрчилд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж 4.050.000 төгрөгийн торгууль, 96.628.000 нөхөн оногдуулж, 71 гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.
Мөн чиглэлийн байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирч, зохион байгуулж байгаа аян, арга хэмжээнүүд тогтмолжсон, Дэд зөвлөлийн дэргэд сурагчдын “Ногоон байгаль эко клуб” 8 гишүүнтэйгээр байгуулагдаж хамтарч ажилласнаар байгаль хамгаалах нөлөөллийн арга хэмжээгээр хүрсэн мэдээллийг ЕБ-ын 7 сургуулийн сурагчид болон тэдний гэр бүлийн гишүүд, ойрын хүрээллийн хүмүүст мэдээлэл шуурхай хүрэх боломжтой болсон зэрэг үр дүнтэй ажлууд хийгджээ.
Түүнчлэн 2022 онд Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 23 бүртгэгдснээс хууль бусаар ашигт малтмал эрж хайх, олборлох гэмт хэрэг 7, хууль бусаар ан агнасан гэмт хэрэг 14, хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг 2 байжээ. Бүртгэгдсэн гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1 хэргээр буюу 4,5 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь экологийн цагдаагийн алба байгуулагдсантай холбоотойгоор энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт жилээс жилд нэмэгдэж байгааг албаныхан онцоллоо.
Дэд зөвлөлийн гишүүдийн зүгээс цаашид БНАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг ханган төвлөрсөн хөрөнгийг буцаан байгаль хамгаалалд зарцуулж хэвших, Байгаль орчны салбарын байгууллагуудтай хамтран иргэд, аж ахуйн нэгжүүд рүү хандсан сургалт зохион байгуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, хууль сурталчлах, соён гэгээрүүлэх, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох хяналт шалгалтыг эрчимжүүлж, орчин үеийн техник технологийг үйл ажиллагаандаа ашиглах зэрэг үр дүнд суурилсан нөлөөллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна.
Иймд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс 2023 оныг
“Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах жил болгон зарлаж урьдчилсан байдлаар 3 бүлэгт 18 ажил хийхээр төлөвлөлөө.