Аймгийн ГХУСАЗСЗ хуралдаж, 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төслөө баталлаа



Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өнөөдөр /2023.01.31/ хуралдлаа. 
Хурлаар өнгөрсөн 2022 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, үр дүн, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцэв. 


Тус зөвлөл нь өнгөрөгч 2022 оныг “Архидан согтуурахтай тэмцэх жил” болгон зарлаж, 8 бүлэгт 40 гаруй ажил хийхээр төлөвлөн, 95 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ. 
Тухайлбал, 2022 онд иргэн хуулийн этгээдээс 4424 гомдол мэдээлэл хүлээн авсны 936 буюу 21.1 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 3515 буюу 79.4 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл  байсан ба  4410 буюу 99.6 хувийг шийдвэрлэжээ. 
Мөн салбар зөвлөлийн гишүүн байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэг зэрэг нийт 300 гаруй байгууллагыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх, гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг  зэрэг 8 чиглэлээр 250 удаагийн арга хэмжээ зохион байгуулж, давхардсан тоогоор 100 орчим мянган иргэнийг хамруулан 20 мянган ширхэг гарын авлага, тараах материал, зурагт хуудас, санамж, сэрэмжлүүлэг тараан ажиллажээ. Харин цахим сүлжээгээр дамжуулан нийт 495.906 хүнд мэдээлэл хүргэн ажилласан байна. 



2023 онд 40 гаруй ажил хийхээр төлөвлөж, салбар зөвлөлийн гишүүдийн зүгээс гарсан санал зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусгаж,  цахим гэмт хэрэг, архидан согтуурахтай тэмцэх, хулгайлах гэмт хэргийн чиглэлд түлхүү анхаарч ажиллахаар болов. 
Мөн гэмт хэрэг, зөрчлийн гаралтаас шалтгаалан цаг үеийн шинжтэй хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах бөгөөд сум болон сургуулийн хүүхэд хамгааллын багийг чадавхжуулах, зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээлэл түгээх,  хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх хууль тогтоомжуудыг сурталчлах чиглэлд анхаарч, салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын  хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулахаар зорьж байна.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ