2021 оны 11 дүгээр сарын 08-ны 08:00 цагаас 11 дүгээр сарын 09-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 232 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 48 эерэг, 75 сорьцод PCR шинжилгээ хийхэд 18 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 66-аар нэмэгдэж нийт 18955 боллоо.
Тодруулбал, Алтай сумаас 2, Булган сумаас 5, Дарви сумаас 5, Дуут сумаас 3, Зэрэг сумаас 2, Манхан сумаас 3, Мөст сумаас 1, Мянгад сумаас 3, Үенч сумаас 1, Ховд сумаас 1, Цэцэг сумаас 2, Эрдэнэбүрэн сумаас 4 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 34 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.11.09/ байдлаар нийт 181 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 92 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 89 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 37 нь 0-18 насны хүүхэд, 9 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь хүнд-15, хүндэвтэр-101, хөнгөн 65 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 222, сумдад 296 нийт /518/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 111 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 18593 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.
Сүүлийн 24 цагт нийт 250 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 3 нь 1 дүгээр тун, 3 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56144 хүн буюу 88,4 хувь нь 1 дүгээр тунд, 52630 хүн буюу 82,8 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 244 хүн хамрагдаж нийт 7908 болов.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"