2021 оны 11 дүгээр сарын 07-ны 08:00 цагаас 11 дүгээр сарын 08-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 58 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 23 эерэг, 99 сорьцод PCR шинжилгээ хийхэд 11 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 34-өөр нэмэгдэж нийт 18889 боллоо.
Тодруулбал, Булган сумаас 8, Буянт сумаас 1, Дөргөн сумаас 3 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 22 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.11.08/ байдлаар нийт 197 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 99 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 98 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 35 нь 0-18 насны хүүхэд, 12 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь хүнд-5, хүндэвтэр-99, хөнгөн 93 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 188, сумдад 270 нийт /458/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 74 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 18556 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"