2021 оны 11 дүгээр сарын 04-ний 08:00 цагаас 11 дүгээр сарын 05-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 156 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 25 эерэг, 96 сорьцод PCR шинжилгээ хийхэд 8 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 33-аар нэмэгдэж нийт 18806 боллоо.
Тодруулбал, Булган сумаас 2, Дарви сумаас 2, Дуут сумаас 5, Дөргөн сумаас 3, Зэрэг сумаас 1, Мянгад сумаас 2, Чандмань сумаас 2, Цэцэг сумаас 2 Эрдэнэбүрэн сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 17 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.11.05/ байдлаар нийт 244 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 130 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 114 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 35 нь 0-18 насны хүүхэд, 14 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд-1, хүнд-11, хүндэвтэр-138, хөнгөн 94 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 276, сумдад 309 нийт /585/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 84 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 18349 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.
Сүүлийн 24 цагт нийт 117 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 2 нь 1 дүгээр тун, 2 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56141 хүн буюу 88,4 хувь нь 1 дүгээр тунд, 52627 хүн буюу 82,8 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 118 хүн хамрагдаж нийт 7656 болов.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"