ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 80 хүн эдгэрч, халдварын тохиолдол 54-өөр нэмэгджээ



2021 оны 11 дүгээр сарын 03-ны 08:00 цагаас 11 дүгээр сарын 04-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 131 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 40 эерэг, 80 сорьцод PCR шинжилгээ хийхэд 14 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 54-өөр нэмэгдэж нийт 18773 боллоо. 

Тодруулбал, Булган сумаас 6, Буянт сумаас 1, Дуут сумаас 5, Дөргөн сумаас 3, Зэрэг сумаас 3, Чандмань сумаас 3, Эрдэнэбүрэн сумаас 9 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 24 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.11.04/ байдлаар нийт 270 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 136 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 134 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 39 нь 0-18 насны хүүхэд, 13 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд-2, хүнд-14, хүндэвтэр-134, хөнгөн 120 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 283, сумдад 289 нийт /572/ хүн гэрээр эмчлүүлж байна. 
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 80 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 18265 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.   

Сүүлийн 24 цагт нийт 117 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 2 нь 1 дүгээр тун, 7 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56139 хүн буюу 88,4 хувь нь 1 дүгээр тунд, 52625 хүн буюу 82,8 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 81 хүн хамрагдаж нийт 7457 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ