Аймгийн Онцгой комисс хуралджээ



Өнөөдөр /2021.11.02/ аймгийн Онцгой комиссын гишүүд хуралдлаа. Хурлаар коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээлэл, оношилгоо, эмчилгээний явц, үр дүн, малын гоц халдварт шүлхий өвчний талаар мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллагуудын мэдээллийг сонсож, дараах шийдвэрүүдийг гаргалаа.



Гаргасан шийдвэрүүдээс онцолбол:
-Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлж, хамралтыг нэмэгдүүлэх,
-Коронавируст халдвараар өвчилсөн иргэдийг эрэмбэлэн ангилалтыг “Оношилгоо эмчилгээний түр заавар”-ын дагуу хийж, гэрээр болон тусгаарлах эмнэлэгт эмчлүүлэх шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллах,
-Соёл, урлаг, спортын арга хэмжээнүүдийг 11 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн, заал танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр нээх,
-Малын гоц халдварт шүлхий өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах ажлыг эрчимжүүлэх зэрэг шийдвэрийг гаргаж холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг чиглэл өглөө гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ