Газар эзэмшихийг хүссэн иргэдийн өргөдлийг энэ сарын 12-ны өдөр хүртэл хүлээн авна



Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, аймгийн ИТХ-ын 2021  онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ байршлыг баталсан тогтоолыг хэрэгжүүлэхээр аймгийн ГХБХБГ-аас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан газарт шинээр газар өмчлөх хүсэлтэй иргэдийн өргөдлийг энэ сарын 01-нээс эхлэн авч эхэллээ. 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байршилд буюу Цамбагарав багийн нутаг дэвсгэр болох Буянт их голын ард гэр бүлийн хэрэгцээнд зориулан 300-400 иргэнд 0.07 га газрыг шинээр олгохоор төлөвлөсөн. Газар эзэмшихийг хүссэн иргэн маягтыг журмын дагуу бөглөх, өргөдөл бичих, өөрийн иргэний үнэмлэх, багийн засаг даргын тодорхойлолтыг авчрах ёстой.



2021 оны 03-р сарын 02-ны өдрийн байдлаар 1100 гаруй иргэн шинээр газар эзэмшихийг хүссэн өргөдөлөө өгсөн байна. Иргэдийн өргөдлийг энэ сарын 12-ны өдрийг дуустал ГХБХБГ-т хүлээн авна. Хамгийн гол нь иргэд газраа өмчлөснөөс хойш 6 сарын хугацаанд газраа хашаалаагүй бол дараагийн сонгогдоогүй иргэдэд газрыг нь эзэмшүүлээд гэрээ хийгээд явах хуультай байдаг байна.   

ВИДЕО:








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ