Орон нутгийн ээлжит сонгуулийн санал хураалтыг Ховд аймгийн хэмжээнд 17 сум, 91 багийн хэсгийн хороонд зохион байгуулж байна.
Эцсийн байдлаар 53841 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн. Үүнээс энэ сарын 15-ны өдрийн 10:30 цагийн байдлаар 10146 иргэн санал өгч, 18.84 хувьтай байна. Одоогийн байдлаар зөрчил, гомдол бүртгэгдээгүй, санал хураалт хэвийн үргэлжилж байна гэж Ховд аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ. Аймаг, сумын сонгуулийн хорооноос зохион байгуулалтыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байгаа юм.