Ховд аймгийн Мэдээллийн технологийн даамлын сургалт зохион байгууллаа



Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан аймаг, сумдын сонгуулийн хороо, хэсгийн хороодыг байгуулж, хуулийн дагуу бэлтгэл ажлаа үе шаттай хийж байна. Тэгвэл энэ удаа Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Ховд аймгийн Сонгуулийн хороо хамтран “Мэдээллийн технологийн даамлын сургалт” зохион байгууллаа.



Энэхүү сургалтын үйл ажиллагаанд аймаг, сумдын сонгуулийн хороо, хэсгийн хорооны мэдээллийн технологийн даамал, холбогдох мэргэжилтнүүдийн төлөөлөл 109 хүн оролцсон бөгөөд сонгуулийн автоматжуулсан систем, эрх зүйн орчны талаарх мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн юм. Улмаар сургалтын төгсгөлд аймаг, сумдын сонгуулийн хороо, хэсгийн хороодын мэдээллийн технологийн даамлуудаас шалгалт авч, холбогдох шалгалтад тэнцсэн оролцогч нарт  гэрчилгээ олголоо.  



ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ