Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр дуусна



Сонгуулийн хуулийн дагуу улс төрийн намууд, нэр дэвшигчид сурталчилгаагаа явуулж дуусах хугацаа өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-ны өдрийн шөнийн 00:00 цагаар шувтарч байна. Тиймээс шөнийн 00:00 цагаас хойш сонгуульд нэр  дэвшигчид сурталчилгааны самбар,  туг далбаа, тараах материал, хэвлэмэл сонин, сэтгүүл зэргийг тараах, сурталчлах ажлыг зохион байгуулахгүй  байхыг Ховд аймгийн Сонгуулийн хорооноос анхаарууллаа. 
Түүнчлэн аймгийн Сонгуулийн хорооны дарга, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн сонгуулийн үйл ажиллагааны хүрээнд баримтлах хууль, журам, санал авах байрны бэлтгэл ажил, шинэ төрлийн коронавирусний халдвараас  урьдчилан сэргийлэх зарчим, зарим анхаарах асуудлын талаар мэдээлэл хийсэн юм.  

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ