Ховд аймгийн Сонгуулийн хорооноос сумдын сонгуулийн хорооны дарга, мэдээллийн технологийн ажилтан нарт зориулсан чадавхжуулах сургалтыг өнөөдөр \2020.06.17\ зохион байгууллаа. Энэхүү сургалтад Ховд аймгийн 17 сумын Сонгуулийн хорооноос 50 гаруй хүн хамрагдаж, шинэ төрлийн коронавирусний халдварын эрсдэлтэй үед сонгуулийн ажлыг хэрхэн зохион байгуулах талаар нэгдсэн мэдлэг, мэдээлэлтэй болсноороо онцлогтой.Түүнчлэн аймгийн Сонгуулийн хороо, Тагнуулын газар, Цагдаагийн газрын хяналт дор сумдын сонгуулийн хорооны дарга, цагдаагийн хэсгийн төлөөлөгч нарт нийт 97 ширхэг “Санал тоолох төхөөрөмж”-ийг хүлээлгэн өгөв. ВИДЕО: Огноо: 6/17/2020 Төрөл: Сонгууль 2020 Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1105 Мэдээ таалагдсан: