-Билгийн тооллын 26, хөх морь, бага морь-10 од, суудал мод, мэнгэ 1 цагаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр. Хяруу унах улирал-02:41.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:23-17:48.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулбал амгалан жаргалантай сайн. Гэвч хулгана, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, луу, үхэр, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Газар хагалах, хөрөнгө оруулах, сургуульд сурах, хэвлэх, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, бэрийн үйл, төрөх, буяны үйл, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, замд гарах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар.
<