Ховд аймгийн нийт хүн амын 50 гаруй хувь нь залуучууд. Ажлын байр хомс, эдийн засгийн хувьд боломж тааруу гээд тэдний өмнө багагүй асуудал тулгамдаж байдаг. Ялангуяа газар эзэмших, орон сууцтай болох нөхцөл боломж нь хязгаарлагдмал байдаг. Тйим учраас аймаг орон нутгаас залуучуудаа дэмжих, тэднийг хямд үнэтэй орон сууцаар хангах асуудалд анхаарч Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу Залуус хорооллыг байгуулахаар орон сууцны барилгын ажлыг эхлүүлээд байна. Энэ жилдээ 30 айлын орон сууцыг барьж дуусган ирэх 11-р сард ашиглалтад оруулахаар Батдайчин компани барилгын ажлыг хийж гүйцэтгэж байна. ВИДЕО: Огноо: 8/16/2019 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2437 Мэдээ таалагдсан: