Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04-р сарын 17-ны өдрийн 150 дугаар тогтоолоор “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг Ховд аймагт энэ оны 4-р улиралд багтаан зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу тус үзлэгийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайханаар ахлуулсан ажлын хэсэг 8 сарын 5-12-ны өдрүүдэд хариуцан гүйцэтгэлээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Төрийн албаны төв зөвлөлийн ахлах мэргэжилтэн Н.Энхцэцэг, Архивын Ерөнхий газрын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Д.Батжаргал, мөн тус газрын Мэргэжил арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, Улсын байцаагч Н.Оюунсүрэн нар ажиллав.
Ажлын хэсгийнхэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Орон нутгийн өмчийн газар болон Булган, Үенч суманд ажиллав. Ингэхдээ төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх, цахим сан бүрдүүлэх гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр үнэлгээ хийж, мэргэжил, арга зүйн заавар, зөвлөмж өгч ажиллалаа.