Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Улсын болон орон нутгийн төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Ховд аймагт хэрэгжих бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, орон нутагт хөрөнгө оруулалтыг нутагшуулах, үр өгөөжийг дээшлүүлэх талаар холбогдох байгуулага, албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгсөн.
Иймд 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн үе шатны ажил, техникийн хяналтыг 7 хоног бүр мэргэжлийн байгууллагууд, орон тооны бус техникийн хяналтын зөвлөлтэй хамтран гүйцэтгэн, 14 хоног тутамд аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж ажиллах тул Барилгын компани ААН-үүд барилга угсралтын ажлын явцын талаарх мэдээллээ хавсралт хүснэгтийн дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар unurjargal.s@khovd.gov.mn цахим хаягаар ирүүлэхийг компаний захирал, инженерүүдэд мэдэгье.
Холбоо барих утас: 99439386, 89017838
АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ, БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР