Мөнххайрхан сумын иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь хүлээн авч ажиллав

Image may contain: 13 people, people smiling

Монгол Улсын Засгийн газрын “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын санаачлан хэрэгжүүлж буй “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийн хүрээнд сумдад хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын хэрэгжилтийн явцтай танилцах, ажлыг эрчимжүүлэх, иргэд хөдөлмөрчидтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсож, төрийн үйлчилгээг ойртуулан ажиллах зорилгоор аймгийн ИТХ, ЗДТГ хамтран 4-р сарын 10-18-ны өдрүүдэд сумдад “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Мөнххайрхан суманд ажиллалаа. Энэ үеэр иргэдийн зүгээс өнгөрсөн оны зарим хөрөнгө оруулалтын үр ашиггүй зарцуулалт, барилгын засвар үйлчилгээтэй холбоотой зарим асуудлыг анхаарч үзэн Мөнххайрхан сумын 2019 оны 1 тэрбум 105 сая төгрөгний хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулах, сумын төвд Үер уснаас хамгаалах далан нэмж барих, Хөшөөтийн уурхайн нүүрсийг ангилан сайн чанарынхыг нь Хятад улсруу гаргаж, чанаргүйг нь иргэдэд өндөр үнээр худалдаж буйг анхаарч, шийдвэрлэж ажиллахыг хүсэв.

 

Image may contain: 3 people, people sitting and indoor

Image may contain: 15 people, people sitting

Image may contain: 3 people, people sitting and hat

Image may contain: 15 people, people sitting
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ