Баруун бүсийн нисэх буудлуудын дунд зохион байгуулж буй “Сургалт, спортын арга хэмжээ” энэ сарын 16-17-нд Ховд аймагт эхэллээ. Энэ хүрээнд “Ховд” нисэх буудлын аюулгүй байдлын хорооны 2019 оны нэгдүгээр хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Энэ удаагийн хуралдааныг баруун бүсийн аймгуудын нисэх буудлуудтай харилцан туршлага судлах зорилгоор өргөтгөсөн буюу жишиг хуралдаан хэлбэрээр зохион байгуулснаараа онцлог байв. Хуралдаанд “Ховд” нисэх буудлын аюулгүй байдлын хорооны дарга, гишүүд, Нисэх буудлын удирдах газрын ажлын хэсэг оролцсоноос гадна ажиглагчаар Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан аймаг болон Ховд аймгийн Булган сумын Нисэх буудлын удирдлага, ажилтнуудын төлөөлөл 100 орчим хүн оролцсон юм.
ВИДЕО: