Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 638-р Захирамжийн дагуу Цэргийн тоо бүртгэлийг 17 сумын 91 багт явуулж байна. Монгол Улсын Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хуульд Цэргийн бүртгэлд 18-50 насны 1, 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн, бэлтгэл ахлагч буюу 55 хүртэлх насны Дунд Офицер, 60 хүртэлх насны Ахлах Офицер бүртгүүлэх бол мөн 45 хүртэлх насны Цэрэгт бүртгэлтэй эмэгтэйчүүд бүртгүүлнэ гэж заасан байдаг. Цэргийн бүртгэлийн хугацаа өнөөдөр буюу 1 дүгээр сарын 09-ний өдрийн 17:00 цагт дуусах тул дээр дурдсан цэргийн үүрэгтнүүд хуулийн хугацаандаа амжиж бүртгүүлэх шаардлагатайг Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас анхааруулж байна. Хэрэв хуулийн хугацаанд амжиж бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 100 мянган төгрөгөөр торгодог байна.
2018 онд аймгийн хэмжээнд Цэргийн албыг биеэр хаах нас нь хэтэрсэн буюу 26-аас дээш насны 45 иргэн Цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хааж, Улсын төсөвт 37 гаруй сая төгрөг төвлөрүүлсэн талаар албаныхан мэдээллээ.