Байгаль орчны салбар байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн болж, аймгийн "Ногоон хөгжлийн хөтөлбөр"-ийг дүгнэн хэлэлцлээ. Зөвлөгөөнд Ховд аймгийн засаг дарга Б.Дүгэржав болон байгаль орчны салбар байгууллагуудын төлөөллүүд оролцов.
Энэ үеэр байгаль орчны салбарын байгууллагуудын 2018 онд хийсэн ажлын илтгэл мэдээлэл, байгаль орчны чиглэлээр тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, салбар байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцлоо. Зөвлөгөөний үр дүнд 2019 оныг Байгаль орчны салбарын байгууллагуудын
"Хамтын ажиллагааг сайжруулах жил" болгон ажиллахаар уриалга, зөвлөмж гаргав.