Нөөцийн мах худалдаалж эхэллээ



Аймгийн Засаг даргын Тамгын газар Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Хүнсний 10 дэлгүүртэй “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ” байгуулан нөөцийн махыг 1,5-4 кг-аар бэлтгэн худалдаалж эхэллээ.


Гэрээт дэлгүүрээр худалдаалах нөөцийн махны үнэ:
Ямааны мах- 6200
Хонины мах- 7200
Үхрийн мах -8200 төгрөг байх ба их хэмжээгээр бөөндөж худалдаалахгүй. Үүнд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах юм байна. Дэлгүүр тус бүрд өдөрт 100-150 кг мах бэлтгэн нийлүүлэх ба нийтдээ 40 хоногийн нөөц бий.
Тиймээс иргэд оршин суугаа газрынхаа ойролцоох дэлгүүрээр үйлчлүүлж махны хэрэгцээгээ хангах боломжтой. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмээ чанд баримталж үйлчлүүлэхийг анхааруулж байна.

ВИДЕО:





Мөн “Ховд мах маркет “ХХК, “Хан Жаргалант-Ховд” ХХК-иуд үйл ажиллагаагаа хэвийн явуулж мах махан бүтээгдэхүүнээ нэрийн дэлгүүрээрээ зах зээлийн ханшаар худалдаалах юм. 

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛАХ ДЭЛГҮҮР:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ