-Аргын тооллын 3 сарын 22. Бямба (Санчир) гараг (2025)



-Аргын тооллын 3 сарын 22. Бямба (Санчир) гараг (2025)
-Билгийн тооллын 23, цагаан бар, мэнгэ 5 шар, суудал мод, онгоц-18 од, идэр барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:51-19:07.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Харин бич, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, бар, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд, гэрийн сүлд шүтээнд орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Үс засуулах, насны буян бүтээх, сүмийг сэргээх, тойн болох, ном номлох, равнай үйлдэх, гал тахих, буян хишгийн даллага авах, дээдэст айлтгал өчих, малын үс, ноос хяргах, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, гүү барих, мал гаргах, ан гөрөө хийх, тариа ногоо тарих, мод суулгах, хот байшингийн суурь тавих, барих, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэх сайн. Бурхан сахиус тахих, ном эхлэн заалгах, хүнийг ханаж, төнөх, хурим хийх, бэрийн үйл, төрөл садан болох, газар хагалах, худаг малтах, мод таслах, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, тангараг тавих, цацал өргөх, эм найруулах, морь уралдуулах, мал хөнгөлөх, нохой авах, нүүдэл хийх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ