
-Аргын тооллын 3 сарын 23. Ням (Адьяа) гараг (2025)-Билгийн тооллын 24, цагаагчин туулай, мэнгэ 4 ногоон, суудал хий, суулга-19 од, үхэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:49-19:09.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, туулай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гуя, шилбэ, гар, алга, хонгонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг.
-Гэр оронд өлзийтэй юм хийх, ихэс дээдэст бараалхах, их хүмүүн тушаал хүлээх, нэмэх, гал тахих, лус тахих, тахилт өглөг өгөх, багш шавь болох, эрдэм ном сургах, заалгах, бурханд залбирах, буяны үйл, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, морь уралдуулах, малын хашаа, хороо барих, мал гаргах, эм хүртэх, найруулах, гэр орны хэрэгсэл эсгэх, анд нөхөр болох, эд, мал худалдан авах, тарни тоолох, хариулга хийх, согтуу галзууг номхтгох сайн. Үс засуулах, хурим хийх, равнайлах, буян хишгийн даллага авах, төрөл садан болох, бэрийн үйл, шинэ дээл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, нялхасыг гаргах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, малын үс, ноос хяргах, мал хөнгөлөх, ан гөрөө хийх, тээрэм босгох, андгай тавих, чуулах, цэрэг хөдөлгөх, газар хөндөх, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, үзмэр үзэх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, замд гарах, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.